Би адуу тэмээнд ачаалаад нүүдэг, мянган жил өөрчлөгдөөгүй монгол гэрийн бүрдэл хэсгийг цүнхэнд багтах хэмжээтэй болгож, Монгол улсын шинэ бүтээлийн 2834 тоот патент авлаа. Ингэхдээ монгол гэрийн үндсэн бүтцийг хэвээр хадгалсан болно.

Хот суурин газар, байр байшинд амьдарч буй монголчууд өөрийн гэсэн гэртэй болж, нар салхинд гарах, рашаан сувилал, амралт зугаалгад монгол гэрээ ашиглан тав тухтай амрах орчин бий болгож байгаадаа, Монгол соёлын өв монгол гэрийн хувилбарыг орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн баяжуулсандаа зохиогчийн хувьд баяртай байна.

Монгол гэрийн бууриар дэлхийг тамгалах омогшуу нэгэн мөрөөдөл өвөрлөн “Аянчин” эвхдэг гэр хэмээх шинэ брэнд бий болгохын төлөө ажиллах болно.

Д.Батсуурь

 

  • 0.jpg
  • 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 5.jpg
  • 6.jpg
  • 7.jpg
  • 8.jpg